соёл судлал соёлын амьдралын сүүлийн үеийн
мэдээ мэдээлэл
· Монгол наадмыг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх асуудал амжилттай шийдвэрлэгдэв.
· Монголын хүүхдийн сайн ном шалгаруулах арга хэмжээ зохиогдож Л. Түдэвийн “хорвоотой танилцсан түүх“ ном тэргүүн байранд шалгарав.
· СУИС дээр соёл судлаач, урлаг судлаач, эрдэмтдийн уулзалт болж , сонгодог урлагийн өнөөгийн байдалд шинжлэх ухааны үндэстэй үнэлэлт дүгнэлт өгөв. Монголын сонгодог урлаг дэлхийн түвшинд байна гэж хэлэх бүрэн үндэстэй болсон гэв. Ялангуяа балет дуурийн урлаг, сонгодог дуурийн ари, романс дуулаачдын чадвар, төгөлдөр хуурчдын мэргэжлийн бэлтгэл, симфони хөгжмийн бүтээл дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болжээ.
· Ардын уламжлалт урлаг сүүлийн жилүүдэд бага анхаарагдсан зохиолын дууны чанар чансаа ахиагүй.
· Кино урлагийн уран сайхны түвшинд ахиц гараагүй.
· Урлагийн мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэх, ажил систем муутай байгаагийн дээр соёл урлагийн олон дээд сургуулийн чанар муу байна гэж дүгнэв.
· Нийгмийн дунд элдэв гэмт хэрэг өссөөр байгаа нь нийгмийн харилцаанд соёлоор нөлөөлөх чадвар дутагдаж , нийгмийн гишүүдийн соёл ухамсрын түвшин доошилж байгаатай холбоотой гэж үзэв.
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих