2011-04-26
Оюутанд зөвлөмж

Оюутанд зөвлөмж

Оюутан хүний хамгийн эрхэм зүйл бол цаг хугацаа юм. Хүн амьдралын зовлон жаргалын утга учрыг амьдрах насныхаа 3 дахь үед л мэдэрдэг. Өөрөөр хэлбэл энэ нь амьдрах насныхаа эхний үед хэрхэн ажилласны шууд үр дүн болдог ажээ.

Монгол хүний дундаж нас 64 орчим юм. Оюутан нас бол амьдрах насны гуравны нэг нь өнгөрч буй гэсэн үг. Сүүлийн гуравны нэг нь ажиллах нас юм. Энэ үедээ сэтгэл амгалан амьдрах бэлтгэлийг одоо хийж байгаа хэрэг. Иймд оюутан ахуй цаг бол хамгийн хариуцлагатай үе.

Оюутан ахуй цагийн үнэт баялаг бол хичээлийн бус чөлөөт цаг юм. Хүн өөрийгөө янз бүрээр хөнөөдөг. Үүний дотор хамгийн аюултай өргөн дэлгэр хөнөөлт бол цагийг үр дүнгүй өнгөрөөх явдал юм. Иймд завгүй цаг тань амралтын үе байх ёстойг ухаантай хүмүүс гэрчилдэг.

Оюутан хүний заавал хийх ажил бол өдөр бүрийнхээ цагийн хуваарийг хийж алдагдсан цаг минут бүрийг тооцож байх ёстой. Цаг бол оюутан хүний оройн дээд үнэт хөрөнгө.                                                                                                               Өнөөдөр бол хоёр маргаантай тэнцэнэ. Оюутан та нарт тохиолдож байгаа гол гамшиг бол цагийн алдагдал юм .

Оюутан ахуйн цаг бол ажил амьдралаа зөв хөтөлж явуулах үнэт жилүүд цагийн үнэ цэнийн тухай ярьдаггүй хүний ажил хөдөлмөрийн үр дүн голцуу худал байдаг

Цаг хором бүрийг зөв ашигладаг хүн аз жаргал амжилт ялалтад ойр байдаг. Цагийг хоосон өнгөрөөдөг гол дайсан бол залхуурал. Залхуу оюутан ямагт өөрийгөө хоцрогдлын ангал руу түлхэж байдаг                                                                                                                                                        

 

 

 

                                 Ерөнхий эрдмийн тэнхим

 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax